Виз
2023-04-14
МОНГОЛ УЛСАД ЗОРЧИХ ВИЗ МЭДҮҮЛЭХ
Япон Улсын иргэд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 4 дүгээр сараас эхлэн аялалын зорилгыг үл харгалзан Mонгол Улс руу 30 хоногийн дотор богино хугацаагаар визгүй зорчих бөгөөд харин 30-аас дээш хоногоор Монгол Улс руу урт хугацаагаар зорчих тохиолдолд виз мэдүүлэх шаардлагатай.
Гадаадын иргэн Монгол Улсад 30-аас дээш хоногоор урт хугацаатай виз мэдүүлэх: 1. Уригч байгууллага, хувь хүн нь Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж, гадаадын иргэнд урт хугацаатай виз олгуулах хүсэлт тавьж, зохих ёсны “Визний зөвшөөрөл” гаргуулна. Зөвшөөрөл гармагц иргэнд 4 оронтой код өгөгдөх бөгөөд ЕКГ-т цахим хэлбэрээр уг зөвшөөрөл ирдэг. Иргэд 4 оронтой кодоо хэлж, визийн зөвшөөрөл ирсэн эсэхийг лавласны үндсэн дээр визээ мэдүүлэх бөгөөд ГИХГ-аас ирсэн зөвшөөрөлд үндэслэн, дор дурдсан материалыг иж бүрэн бүрдүүлж ЕКГ-т ирсэн гадаадын иргэнд зохих ангиллын визийг ажлын 3 өдөрт багтаан олгоно.
Бүрдүүлэх материал:
- 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт - Гадаад паспортын хуулбар
- Виз мэдүүлэх анкет, 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх - Визний төлбөр төлсөн баримт
- Виз олгогдсон паспортоо шуудангаар илгээхийг хүсвэл баталгаат шуудангийн дугтуйгаа үлдээх / Энэ тохиолдолд тус ЭСЯ паспорт бүхий дугтуй замдаа алга болсон тохиолдолд хариуцлага хүлээхгүй/
Гуравдагч орны иргэд Монгол Улсад зорчих жуулчны буюу K2 ангиллын 30 хүртэлх хоногийн хугацаатай виз мэдүүлэх: Монгол Улсад визгүй зорчих улсын жагсаалт / хавсралт харах/ -ад багтаагүй орны иргэн виз мэдүүлнэ. Нэр бүхий зарим орны иргэн виз авахад төвөөс зөвшөөрөл авах шаардлага гардаг тул ердийнхөөс илүү их хугацаа орох нь бий. Энэ тухайд тус ЕКГ-аас урьдчилан лавлана уу.
Бүрдүүлэх материал: 1. 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт 2. Виз мэдүүлэх анкет 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх 3. Гадаад иргэний түр оршин суугчийн үнэмлэхний хуулбар (在留カード)
4. Уригч байгууллага эсвэл хувь хүний урилга, урилга байхгүй
тохиолдолд аялалын хөтөлбөр байж болно.
/Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардана/ Тусгайлан авч үзэх тохиолдол: Монгол Улсын харъяатаас гарсан гадаадын иргэнд F2, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэнд F3 ангилалын 90 хүртэлх хоногийн Монгол Улс руу хувийн хэргээр зорчих визийг ЕКГ-т шууд мэдүүлэн авч болно.
Бүрдүүлэх материал:
- 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай гадаад паспорт - Гадаад паспортын хуулбар, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбарын хамт
- Виз мэдүүлэх анкет, 3,5 х 4,5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх - Визийн хуудасны хураамж - 725 иен төлсөн төлбөрийн баримт
Визийн хураамж /Визийн ангилалаас үл хамаарна/:
Ихэнх тохиолдолд нэг удаагийн виз олгодог. Визийн төлбөр төлөхдөө ГИХГ-аас олгосон зөвшөөрөл дээр бичигдсэн орох ангилал /Single entry, Double entry. Multi entry гэх мэт/ төрлийг харгалзан холбогдох төлбөрийн үнийн дүнг сайтар нягталж зөв шилжүүлэх шаардлагатай.
Визний мэдүүлэг хүлээн авах олгох цагийн хуваарь:
Визний материал хүлээн авах олгох цагийн хуваарь консулын бусад үйлчилгээний цагийн хуваариас ялгаатай болохыг анхаарна уу. Материалыг зөвхөн бүрэн гүйцэт бүрдүүлсэн үед хүлээн авна. Дутуу бүрдэлттэй материалыг хүлээн авахгүй/
Материал хүлээн авах цаг: 9:00-12:00 цаг
Виз олгох цаг: 14:00-17:00 цаг
/ Визийг материал хүлээн авах үед олгосон дугаар бүхий ялгах тэмдгээр олгоно.Виз хүлээн авагч паспорт дээр наасан визийн мэдээлэлээ сайтар шалгаж авна уу. /
|