Гадаад паспорт

2023-03-06


ЕКГ-т захиалах тохиолдолд:

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
  1. Иргэний цахим үнэмлэхний хуулбар /хугацаа дуусаагүй байх, хугацаа дууссан тохиолдолд Осака дахь ЕКГ эсвэл ЭСЯ-нд ирж Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана/
  2. Гадаад паспорт авах мэдүүлгийн хуудас бөглөх 2 хувь 
  3. Цээж зураг хэмжээ 3,5х4,5 см /чанар 413px X 531px/ доорх шаардлагын дагуу https://photo.burtgel.gov.mn руу орж цахимаар зургаа оруулах 
    Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандартын дагуу зургаа оруулах
    • Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлнэ. 
    • Нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан байх.
    • Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй байх. Зургийн ард хаалга, цонх, тавилга гэх мэт зургийн чанар стандартад нөлөөлөх зүйлсийг оруулахгүй байх.
    • Зургийн хэмжээ 3,5х4,5 см, мөн 413px X 531px чанарыг https://picresize.com/# -руу орж "custom" гэж сонгон 413px X 531px хэмжээг зааж өгч, "хадгалах" дарж тохируулах боломжтой. 
    • Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг байх.
    • Дүр төрхийн өөрчлөлт орсон бол холбогдох баримт бичгийг улсын бүртгэгчид өгөх. 
     
  4. ШИНЭЭР ТӨРСӨН БОЛОН 16 НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХ НЭМЭЛТ МАТЕРИАЛ
1. Төрсний гэрчилгээний хуулбар
2. Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар
3. Хэрэв эцэг, эх нь гадаадын иргэн бол гадаад паспорт эсвэл жолооны үнэмлэхний хуулбар
4. Шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэл Улсын бүртгэлийн нэгдсэн санд /30 хоногийн дараа/ орох тул бүртгэл нь баталгаажиж орсны дараа https://photo.burtgel.gov.mn/ руу цээж зургийг оруулах. 
 
Гадаад паспортаа шуудангаар Япон дахь гэрийн хаяг руугаа хүлээн авах тохиолдолд марк, хаяг, нэр, холбогдох утсыг бичсэн баталгаат шуудангийн /書留/ дугтуй үлдээх, эсвэл хүлээн авагч тал төлөхөөр /着払いмаягтыг ЭСЯ дээр бичиж үлдээх. Гадаад паспорт хэвлэгдэж ЕКГ-т ирэх хугацаа 2-4 сар учир паспортын хугацаагаа дуусахаас өмнө хугацаагаа төлөвлөж захиалах мөн цээж зургийг стандартын дагуу дээрх сайт руу оруулаагүй тохиолдолд паспорт хэвлэгдэхгүйг анхаарна уу.  
 
ИТГЭМЖЛЭЛ-ээр буюу хувиараа захиалах тохиолдолд
ЕКГ-аар дамжуулж итгэмжлэл бичиж Монгол дахь Улсын бүргэлтийн "НЭГ" цэгт хувиараа захиалах боломжтой, хэвлэгдэх хугацаа Улаанбаатар хотод ажлын 5 өдөр бөгөөд Паспортын төлбөрийг Монголд "НЭГ" цэгт төлөх бөгөөд ЕКГ зөвхөн итгэмжлэлийн төлбөр төлнө.
Итгэмжлэлийг цахимаар үйлдэхийн тулд
1.  https://consul.notary.mn/login рүү бүртгүүлсэн e-mail буюу нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрч орох, гар утаснаас итгэмжлэл үйлдэх бүрэн боломжтой.
Жич: Итгэмжлэлийн үйлчилгээ авахдаа бичиг баримтаа "ХЭВЛЭЖ" мөн "ТӨЛБӨР ТӨЛСӨН БАРИМТ"-ны эх хувь, шуудангаар үйлчилгээ авч буй бол дугтуйндаа материалаа бүрэн гүйцэт хэвлэж ирүүлнэ үү.