Иргэний шинэчилсэн бүртгэл

2023-04-14


Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд анх удаа бүртгүүлж буй 16 насанд хүрсэн иргэн болон 25, 45 насанд хүрсэн иргэн  Осака дахь ЕКГ-т эсвэл ЭСЯ-нд өөрийн биеэр ирж, хурууны хээ өгч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана.  
 
1. 16 нас хүрч, иргэний үнэмлэх анх удаа авах үед дараах материал бүрдүүлнэ:
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
- Иргэний цахим үнэмлэхний төлбөр 
 
2. 25, 45 нас хүрээд иргэний үнэмлэхний хугацаа сунгуулахад дараах материал бүрдүүлнэ:
- Иргэний үнэмлэхний хуулбар /хаяж, гээгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхний лавлагаа, эвсэл гадаад паспортны хуулбар/
- Иргэний цахим үнэмлэхний төлбөр 
 
ИШБ-д хамрагдахаасаа өмнө иргэний үнэмлэх дээрх оршин суугаа хаяг нь хамгийн сүүлд Монгол Улсад бүртгэл хийлгэсэн хаягнаас өөр тохиолдолд хаягийн шилжилт хөдөлгөөн  хийлгэсэн бичиг эсвэл оршин суугаа хаягийн тодорхойлолт авч ирэх. Хаяг зөрсөн тохиолдолд хаягийн зөрчлөө Монголд арилгасны дараа иргэний үнэмлэх хэвлэгдэнэ.