“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН МЭДҮҮЛЭХ

2026-01-14


“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан иргэд доорх баримт бичгийг бүрдүүлэн, жил бүрийн 3 дугаар сарын 10-ны дотор тус ЕКГ-т ирүүлнэ үү. Үүнд:

1. Анкет (холбоо барих утасны дугаарыг заавал тусгах),  

2. Ээжийн иргэний үнэмлэхийн хуулбар,

3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /нотариатаар батлуулсан байх/,

4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг 3 наснаас өмнө үрчилж авсан байх),

5. Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийн нас барсны гэрчилгээний хуулбар,

Жич: Бага хүүхэд тухайн жилийн 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар болон өмнө нь 1 нас хүрсэн байх, Төрсний гэрчилгээнүүдийг тус бүр нотариатаар баталгаажуулах шаардлагатай. Нотариатын төлбөр, дансны дугаарыг https://osaka.consul.mn/subcategory/471 руу орж харах. 

2025 оны 2 дугаар сарын 6-наас хойш шинэ журмын дагуу материалыг хүлээн авна.

“Эхийн алдар” одонгоор шагнах журам, 2025 оны шинэ анкетыг хавсаргав.

Холбогдох хуулийн заалттай https://legalinfo.mn/mn/detail/431-руу орж танилцана уу.