images

“Намрын баяр–Осака 2026”

ЕКГ-ын мэдээ

2026-11-03

4

“Намрын баяр–Осака 2026” арга хэмжээг Кансай дахь Монголчуудын холбоотой хамтран 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Осака хотын Ниши дүүрэгт байрлах Үцүбо цэцэрлэгт хүрээлэнд 12 дахь удаагаа амжилттай зохион байгуулав. Тус арга хэмжээнд 5000 гаруй хүн оролцож, Нагояа хотын “Эрна”, Осака хотын “Монгол Кафе”, “Монголзуу”, “Эгао Шокудо”, “Фүкүэн” зэрэг монгол хоол, үйлчилгээний 6 байгууллага, бэлэг дурсгалын худалдаа эрхэлдэг 10 аж ахуйн нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцов.

Арга хэмжээний нээлтэд Ерө
нхий консул А.Дэлгэрмаа, Гадаад хэргийн яамны Кансай дахь салбарын дарга, Элчин сайд Мисава Ясүши, Осака хотын Ниши дүүргийн захирагч Ханазава Такахиро, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Сато Акира, Хёого мужийн Тоёока хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Фүкүда Цүгүхиса нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Энэ үеэр Элчин сайд Мисава Ясүши Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт орших Нөмрөгийн дархан цаазат газрын бүсэд гарсан гал түймрийн талаар сэтгэл зовниж буйгаа илэрхийлэв.

Мө
н арга хэмжээнд Япон Улсын Улсын их хурлын гишүүн Шимада Томоаки, ОХУ-ын Ерөнхий консул Юрий Артухов гэр бүлийн хамт, Тайландын Хаант Улсын Ерөнхий консул Рапипонг Банжонгсилапа, Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхий консулын газрын дэд консул Элса Росита, Сүмёоши Тайша сүмийн тэргүүн Ока Ясүши, Осака хотын Захиргааны Олон улсын харилцааны хэлтсийн дарга Арай Михоко, тус хэлтсийн ажилтан Яно Масаши, Оно Масафүми нар хүрэлцэн ирэв.

Баярын хө
төлбөрийн хүрээнд урлагийн тоглолт, үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, үндэсний хувцасны шоу зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулж, Монгол Улсын үндэсний соёл, уламжлал, өв соёлыг Япон Улсад сурталчлан таниулахын зэрэгцээ хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцол, найрсаг харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулав.

Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн болон шөвгөрсөн гурван бөхөд Осака дахь Ерөнхий консулын газраас “Хүчит бөхийн барилдааны өргөмжлөл” гардуулав. Мөн шагайн харвааны тэмцээнд тэргүүн, дэд болон гутгаар байр эзэлсэн гурван оролцогчид өргөмжлөл гардуулж, сугалааны супер азтныг “Хүннү Эйр” компанийн Кансай–Улаанбаатар–Кансай чиглэлд нэг удаа үнэ төлбөргүй зорчих эрхийн бичгээр шагнаж урамшуулав.