МОНГОЛ УЛСААС ЯПОНЫ ОСАКА ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА ХЁОГО МУЖИЙН ТОЁОКА ХОТОД АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ
💎Ерөнхий консул А.Дэлгэрмаа албан томилолтын хүрээнд Хёого мужийн Тоёока хотын дарга Кадома Такэши-тай 2026 оны 10 дугаар сарын 9-ний өдөр албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр Тоёока хоттой орон нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсрол, хялал жуулчлал, бизнес болон иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх асуудлаар харилцан санал солилцов. Тус хот Монгол Улсын Наран сургуулийн сурагчдыг “Сурагч солилцооны хөтөлбөр”-т хамруулан хүлээн авсанд талархал илэрхийлэв. Мөн Тоёока хотын гол үйлдвэрлэлийн салбарын нэг болох арьс шир боловсруулах чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
💎Ерөнхий консул А.Дэлгэрмаа энэ үеэр Хёого мужийн Тоёока хотын Япон, Монголын үндэсний музейд зочлов. Энэ жил тус музей үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд тус музейд 2026 оны 8 дугаар сараас 2027 оны 8 дугаар сарын 27-ны хугацаанд Японы анимэ 『天幕のジャードゥーガル』-гийн тусгай үзэсгэлэнг дэлгэн толилуулж байна. Тус музей үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол, Японы соёлын харилцааг хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ. https://www.city.toyooka.lg.jp/1019810/1019834/1019848/1037876/1037881/1038217.html