images

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА “РОТАРИ ЁНЭЯМА ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР САН”-ГИЙН ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ ВАКАБАЯШИ НОРИО-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЕКГ-ын мэдээ

2026-10-09

8

💎Ерөнхий консул А.Дэлгэрмаа “РОТАРИ ЁНЭЯМА ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР САН”-гийн Хүндэт ерөнхийлөгч Вакабаяши Норио-г 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ЕКГ-т хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

💎Уулзалтын үеэр Ерөнхий консул А.Дэлгэрмаа “РОТАРИ ЁНЭЯМА ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР САН”-гаас Япон Улсын их дээд сургуулиудад суралцаж буй Монгол оюутнуудад тасралтгүй тэтгэлэг олгож, Монгол, Японы боловсролын салбарын харилцааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв. Цаашид тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнуудын тоог нэмэгдүүлэх, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар харилцан санал солилцов. https://www.rotary-yoneyama.or.jp/