ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА ХЁОГО МУЖИЙН ИТАМИ ДАХЬ “MITSUBISHI ELECTRIC” КОРПОРАЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
💎Кансай дахь Консулын корпусын хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хёого мужийн Итами дахь ““MITSUBISHI ELECTRIC” компанийн шйл ажиллагаатай танилцах аялал зохион байгуулагдав. Тус компанийн бүтээгдэхүүн, технологийн танилцуулга хийгдэж, оролцогчид цаашдын бизнесийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
💎Энэ үеэр Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны (METI) дэмжлэгтэйгээр Польш Улсын Краков хотод хэрэгжүүлж буй “Mitsubishi Electric”-ийн “Эрчим хүч хуримтлуулах систем (ESS)” төслийн танилцуулга болон тус компанийн төмөр замын салбар дахь үйл ажиллагаа, батерейны технологийн төслүүдийн талаарх мэдээллэл хийгдэв. https://www.mee.co.jp/kaisyaan/location/itami.html