ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА ШИГА МУЖИД АЖИЛЛАВ
💎Кансай дахь Консулын корпусын хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Шига мужийн үйлдвэрлэл, технологийн салбартай танилцах аялал, тус мужийн аж ахуйн нэгжүүдтэй бизнес уулзалт зохион байгуулагдав. Энэ үеэр консулын корпусын төлөөлөл “OPTEX Co.,Ltd. Компани”-ийн https://www.optex.co.jp/ үйл ажиллагаа, технологи болон үйлдвэрлэлийн байгууламжтай танилцаж, Оцу боомтод зочилж, Бива нуурын хүрээлэн буй орчны хадгалалт хамгаалалтын туршлагаас суралцав.
💎Шига мужийн Засаг захиргааны ордонд зохион байгуулагдсан бизнес уулзалтын үеэр тус мужийн дэд захирагч Азүма Масарү мэндчилгээ дэвшүүлж, Шига мужийн аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын бодлого, орон нутгийн 15 компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, технологийн танилцуулга хийгдэж, оролцогчид компаниудын төлөөлөлтэй нэрийн хуудас солилцон, цаашдын бизнесийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
https://news.web.nhk/newsweb/na/nb-2060021600
💎Бизнес уулзалтад Вьетнам, Герман, Индонез, Монгол, Тайланд, Унгар, Филиппиний Осака, Кобэ хотод суугаа Ерөнхий консул, АНУ, Авсрали, БНХАУ-ын ЕКГ-ын төлөөлөл, Японы болон гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчид оролцож, Шига мужийн үйлдвэрлэл, технологийн салбарын талаар мэдээлэл авч, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав. Шига мужийн компаниудын жагсаалт:
- NIDEC MACHINE TOOL CORPORATION
- Toyokagaku Co.Ltd.
- Hiyoshi Corporation
- OHMI PRESS WORKS AND FORGING CO., LTD.
- GOHSYU CORPORATION
- AIoT Inc.
- JONISHI Co.,Ltd
- TAK Manufacturing Co., Ltd.
- OMI ODOR AIR SERVICE Co.,Ltd.
- SEKISUI CHEMICAL CO., LTD.
- Ritto Sogo Sangyo Co.,Ltd.
- Leimac Ltd.
- WEF Institute of Technology Inc.
- Sakura Foods Industry Co., LTD.
- Kansai Mirai Bank, Limited
💎Кансай бүсийн Шига муж хойд талаараа Фүкүи, зүүн талаараа Гифү, баруун талаараа Кёото мужтай тус тус хиллэдэг бөгөөд 4,017км.кв нутаг дэвсгэртэй. Тус мужийн газар нутгийн 6/1-ийг Японы хамгийн том Вива нуур эзэлдэг юм. Шига мужийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх аж үйлдвэрлэлийн хэмжээ 46.9% буюу улсын хэмжээнд нэгд ордог. https://www.pref.shiga.lg.jp/index.html