images

КАНСАЙ ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЕКГ-ын мэдээ

2026-09-15

4

💎Осака дахь Ерөнхий консулын газар Кансай дахь Монголчуудын холбоотой хамтран тус бүсэд оршин суугаа Монгол иргэдийн уулзалтыг 2026 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулав.

 

💎Ерөнхий консул А.Дэлгэрмаа ЕКГ-ын үйл ажиллагааны талаар танилцуулж, Кансай бүсэд ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Уулзалтаар иргэдэд шаардлагатай консулын үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийг хүргэхэд тулгарч буй асуудлын талаар санал солилцож, Япон Улсад ажиллаж, амьдарч буй иргэдэд шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг хэрхэн хүртээмжтэй хүргэх талаар ярилцав.

💎Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 7 дугаар тогтоол, “Дэлхийн монголчууд-III” цогц арга хэмжээний хүрээнд гадаадад амьдарч байгаа монголчуудад зориулсан монгол хэлний сургалтыг дэмжих, хилийн чанадад эх хэл, соёл, өв уламжлалаа хадгалах чиглэлд иргэдтэй хамтран ажиллах тухай хэлэлцэв.

Мөн иргэдээс тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсон, холбогдох зөвлөгөө өгч ажиллав. Цаашид иргэдтэй харилцах, консулын үйлчилгээ болон мэдээлэл, зөвлөгөөг илүү хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллахаар санал нэгдэв.