ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА “КАНСАЙ МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.
💎Ерөнхий консул А.Дэлгэрмаа 2026 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр “Кансай–Монголын найрамдлын нийгэмлэг”-ийн хүндэтгэлийн уулзалтад оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
💎Ерөнхий консул А.Дэлгэрмаа Монгол Улс, Японы Кансай бүсийн харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр эдийн засаг, орон нутаг хоорондын харилцаа, хүүхэд, залуучуудын солилцоо, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээний салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд “Кансай–Монголын найрамдлын нийгэмлэг” идэвх санаачилгатай, тууштай ажиллаж, бодит хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.
💎Түүнчлэн ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хоёр орны харилцааны бат бөх үндэс болсон ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөл, орон нутаг хоорондын хамтын ажиллагаа, хүүхэд, залуучуудын солилцоог улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө тус нийгэмлэгтэй нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.
💎“Кансай–Монголын найрамдлын нийгэмлэг” нь 1991 онд “Япон–Монголын соёл, эдийн засгийн харилцааны нийгэмлэг” нэрээр анх байгуулагдсан бөгөөд 35 жилийн турш Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлж иржээ. Тус нийгэмлэгийн даргаар Японы Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Сато Акира ажиллаж байна. https://jma-k.org/katudou.html