ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА “TИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-НИЙ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
Ерөнхий консул А.Дэлгэрмаа “Tийболын 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн”-ний нээлтийн ажиллагаанд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Тус арга хэмжээнд Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны дэд сайд Х.Ники, Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн Ю.Наканиши, Тайландын Хаант Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консул Лапипонг Ванчонг-Силпа, Токүшима мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Игава, Анан хотын дарга Ё.Иваса, Анан хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Коосака нарын албаны төлөөлөгчид оролцов.
Ерөнхий консул А.Дэлгэрмаа эрх чөлөө, ардчилал, хуульт ёсыг дээдлэх нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахин өргөжин бэхжиж байгааг онцлоод хоёр улсын ирээдүйн харилцааг авч явах хүүхэд залуучуудын солилцооны хөтөлбөрт чухал ач холбогдол өгдгийг тэмдэглэв.
“Tийболын 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн”-ээр дамжуулан Азийн улс орнуудын хүүхэд багачууд дотно найз нөхөд болж, манай бүс нутгийн ард иргэдийн эв эеийн холбоог улам бүр батжуулж, найрамдал нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа мөн илэрхийлэв.
“Tийболын 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн” Токүшима мужийн Анан хотод 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Ази тивийн орнуудын 28 баг оролцож буй бөгөөд Монгол Улсаа төлөөлөн 6 багийн 66 тамирчин өрсөлдөж байна. Тийболын спорт манай улсад хөгжиж эхлээд удаагүйч 2023 оноос хойш энэхүү тэмцээнд Монголоос багууд оролцож байна. 2024 онд манай хүүхдүүд Мөнгө, хүрэл медаль, 2025 онд 5 баг оролцсоноос Алт, Мөнгө, тусгай байрын шагнал хүртсэн нь манай хүүхэд багачууд энэхүү багийн спортоор идэвхтэй хичээллэж, Монгол Улсад түгэн дэлгэрч буйн илрэл юм.
Нээлтийн арга хэмжээнд “Хүн театр”-ын уран бүтээлчид оролцож, монголын бүжгийн урлагийг сурталчлав. Тус театрын уран бүтээлчид Токүшима мужийн алдарт Ава Одори бүжгийн “ТАССҮЙРЭН” хамтлагийн салбар “ХҮНРЭН” хамтлагийг байгуулаад буй.