images

ХЁОГО МУЖИД ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ СУНГАЛТЫГ ЦАХИМААР УРЬДЧИЛАН ЗАХИАЛДАГ БОЛНО

ЕКГ-ын мэдээ

2026-03-13

19

Жолооны үнэмлэх сунгах үед үүсдэг ачаалал, урт дарааллыг бууруулах зорилгоор Хёого мужийн Цагдаагийн газар ирэх 5 дугаар сарын 11-нээс эхлэн жолооны үнэмлэхний сунгалтыг цахимаар урьдчилан захиалга авах шийдвэр гаргаад байна.
Өнгөрсөн онд тус мужид ойролцоогоор 834 мянган хүн жолооны үнэмлэхээ сунгуулах эсвэл шалгалт өгөхөөр цагдаагийн газар болон жолооны үнэмлэхний төвүүдээр үйлчлүүлснээс үүдэн урт дараалал үүсэж, үйлчилгээ удаашрах гол шалтгаан болж байжээ.
Энэ асуудлыг шийдвэрлэхээр Цагдаагийн газраас ирэх 5 дугаар сарын 11-нээс хойш жолооны үнэмлэх сунгах болон холбогдох үйлчилгээг авахдаа ерөнхий журмын дагуу цахимаар урьдчилан захиалга өгөх зохицуулалтыг оруулсан байна. Харин 70 ба түүнээс дээш насны ахмад жолооч нарт энэ журам хамаарахгүй. 
Дээрх шинэ журмын дагуу Жолооны үнэмлэхний хугацаа дуусах дөхсөн хүмүүст илгээдэг мэдэгдлийн ил захидал дээр байрлах QR кодыг уншуулж захиалга өгөх боломжтойгоос гадна Цагдаагийн газрын тусгай захиалгын цахим хуудаст нэвтэрч, өөрт тохирох огноо, цаг болон шалгалт өгөх газраа сонгох боломжтой юм.