images

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ЭНХ-АМГАЛАН 11 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДӨР “ОСАКА-КАНСАЙ ЭКСПО-2025” ДЭЛХИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ ИЧИНОКИ МАНАЦҮ-ТАЙ УУЛЗАВ

ЕКГ-ын мэдээ

2025-11-20

69

Ерөнхий консул А.Энх-Амгалан 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Осака–Кансай ЭКСПО-2025” дэлхийн үзэсгэлэн зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч М. Ичиноки-г хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр М. Ичиноки “Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх нь” уриан дор зургаан сарын турш амжилттай зохион байгуулагдсан тус үзэсгэлэнд Монгол Улс идэвхтэй, үр дүнтэй оролцсон явдалд талархал илэрхийлэв. Ерөнхий консул А. Энх-Амгалан Осака–Кансай ЭКСПО 2025 дэлхийн үзэсгэлэнд Монгол Улс оролцож, Монголын түүх, соёл, инноваци, бүтээмжийг олон улсын зочдод амжилттай сурталчилсан нь чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв. Мөн үзэсгэлэнг зохион байгуулах хорооны зүгээс Монголын павильоны үйл ажиллагаанд үзүүлсэн тууштай дэмжлэг, үр бүтээлтэй хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.