images

СОЁЛЫН ЭЛЧИЙН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛАВ

ЕКГ-ын мэдээ

2025-11-10

803

Ерөнхий консул А.Энх-Амгалан Япон Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Осакагийн Үндэсний угсаатны зүйн музейн профессор, Монгол судлаач Шимамура Иппэйд 11 дүгээр сарын 7-ны өдөр Соёлын элчийн гэрчилгээг гардуулж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Ерөнхий консулын зүгээс Монголын урлаг, соёлын салбар болон Монгол судлалын чиглэлээрх түүний өргөн мэдлэг, туршлагад тулгуурлан хоёр улсын соёлын харилцааг хөгжүүлэхэд ур чадвар, санаачилгаа нэгтгэн нягт хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
Соёлын элчээр томилогдсон Шимамура Иппэй Монгол судлал болон соёлын салбарт хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, үр дүнтэй төсөл, санаачилгуудыг бодит ажил болгон хэрэгжүүлэхийн төлөө бүхнээ дайчлан ажиллана гэв.