ГАДААД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ТА БҮХЭН ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2025 ОНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГОД ХАМРАГДАНА УУ
Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхэн Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогод хамрагдана уу.
Та дараах хаягаар орж бүртгүүлнэ:
Бүртгэл амжилттай хийгдсэний дараа таны цахим шуудан руу нэвтрэх мэдээлэл илгээгдэх бөгөөд зааврын дагуу асуулгад хариулах боломжтой.
Энэ тооллого нь Монгол иргэдийн гадаадад оршин сууж буй бодит тоо, байршлыг тогтоох, цаашид төрийн бодлого, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Уг тодруулгын ажил энэ оны 12 дугаар сарын 15-ныг дуустал 2 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд Монгол Улсын иргэн та хуульд заасан үүргээ биелүүлж, тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Осака дахь Ерөнхий консулын газар