ОСАКАГИЙН 21 ДЭХ УДААГИЙН АЗИЙН КИНО НААДМЫН ХҮРЭЭНД МОНГОЛ КИНО ҮЗЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Осакагийн 21 дэх удаагийн Азийн кино наадам 2024 оны 8 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд наадмын тусгай хөтөлбөрийн хүрээнд, Монгол Улсын Төрийн соёрхолт найруулагч Жанчивдоржийн Сэнгэдоржийн уран бүтээл “Худалдагч охин” уран сайхны киног олон нийтэд толилуулах юм.
Үзвэрийн дэлгэрэнгүй мэдээлэл:
2024 оны 9 дүгээр сарын 6-ны Бямба гараг
Осака хотын төв танхим (Osaka City Central Public Hall)
Хаалга нээх цаг: 10:30
Кино эхлэх цаг: 11:10
Киноны үргэлжлэх хугацаа: 123 минут
Суудлын тоо хязгаартай тул дараах холбоосоор орж урьдчилан бүртгүүлнэ үү.
https://oaff.jp/?p=11953&preview=1