images

Японы ихэнх нутгаар хэт халж, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл үүсч болзошгүй байна

Сэрэмжлүүлэг

2025-06-20

16

Японы ихэнх нутгаар хэт халалт болж байгаа бөгөөд өнгөрсөн 3 хоногт 35 ба түүнээс дээш хэмийн халуун болов. Иймд иргэдийг халууны эсрэг арга хэмжээ сайтар авч, наршихаас сэргийлэхийг Японы Цаг уурын агентлагаас анхааруулав.
 
Өнгөрсөн Мягмар гарагт Кофу хотод 38.2, Такасаки-д 37.7, Шизүока-д 37.6 хэмд хүрч, олон тооны хүн хэт халуунаас үүдэн дотор муухайрах, ухаан алдах шалтгаанаар эмнэлэгт хүргэгдэхээс гадна нас барсан хүн ч мөн бүртгэгдсэн байна.
 
Иймд Японы Цаг уурын агентлагаас иргэдэд хандан шаардлагатай үед сэрүүцүүлэгч аппарат байнга хэрэглэх, шингэн зүйлийг тогтмол биедээ авч явах, гадуур алхахдаа байнга амарч байхыг зөвлөж байна.