МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНД НИЙГАТА МУЖИЙН ЗАХИРАГЧ ХАНАЗҮМИ ХИДЭЁ ЗОЧЛОВ
“Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнд оролцож буй Монгол Улсын павильонд Япон Улсын Нийгата мужийн захирагч Х.Ханазүми зочилж, “Монголын амар амгалан — Pax Mongolica” сэдвийн хүрээнд дэлгэгдэж буй Монголын эзэнт гүрний түүхэн өв, соёлын үнэт зүйлстэй танилцан, Монголын түүх, соёлын дэлхий дахинд оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Тэрээр Осака-Кансай ЭКСПО 2025 дэлхийн үзэсгэлэнд оролцож байгаа Монголын үзэсгэлэнгийн агуулга нь олон улсын хамтын ажиллагаа, энх тайвны тогтвортой байдал, улс орнуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
Мөн захирагч Х.Ханазүми Монгол, Японы орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж буйг дурдсан бөгөөд цаашид иргэд хоорондын харилцааг өргөжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.