“Ясухара” сангийн тэтгэлэгийн сонгон шалгаруулалт зарласан тухай
КАНСАЙ БҮСЭД СУРАЛЦАЖ БАЙГАА
ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар нь “Ясухара” сантай хамтран Японы Кансай бүсийн Осака, Киото, Нара, Вакаяама, Мие, Шига болон Хёого мужуудын хувийн болон улсын их сургуульд суралцаж буй сурах чин хүсэл эрмэлзэлтэй оюутнуудыг дэмжих зорилгоор 1 жилийн 600,000 (Зургаан зуун мянган) иенийн 2025 оны тэтгэлгийг зарлаж байна.
Тэтгэлгийн нөхцөл:
- Тэтгэлгийн дүн: Нэг хичээлийн жилд нэг оюутны тэтгэлгийн хэмжээ 600,000 (Зургаан зуун мянган) иен. Тэтгэлгийг улирлаар буюу 4 хувааж олгоно.
- Хамрагдах оюутан: 1, 2, 3, 4 дүгээр курсын оюутнууд
- Хамрагдах оюутны тоо: 4 оюутан
- Тэтгэлэг олгох хугацаа: 1 жил
Тэтгэлэг горилогчдод тавигдах шаардлага:
- Японы Кансай бүсийн Осака, Киото, Нара, Вакаяама, Мие, Шига болон Хёого мужуудын хувийн болон улсын их дээд сургуулийн 1, 2, 3, 4 дүгээр курсын оюутан байх,
- 1 дүгээр курсын оюутнуудын хувьд: Ерөнхий боловсролын гэрчилгээний голч дүн 80-иас дээш байх,
- 2, 3, 4 дүгээр курсын оюутнуудын хувьд: өмнөх жилүүдийн дүнгийн голч оноо 3.2-оос дээш байх,
- 2024 оны тэтгэлэгт хамрагдсан оюутнууд дахин хамрагдах боломжгүй болохыг анхаарах,
Тэтгэлэг горилогчдын бүрдүүлэх материал:
- Тэтгэлэг хүссэн өргөдөл
- Тэтгэлэг хүсэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- “Эх орны хөгжилд иргэн миний оролцоо” сэдвийн дагуу тэтгэлэг горилогчийн бичсэн зохион бичлэг. Зохион бичлэгийг А4-ийн 2 нүүрэнд багтаах,
- 1-р курсын оюутан: Элсэн орсон их дээд сургуулийн тодорхойлолт, Монгол Улсын Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар, дүнгийн хуулбар,
- 2, 3, 4-р курсын оюутан: Суралцаж буй их дээд сургуулийн тодорхойлолт, өмнөх жилүүдийн дүнгийн тодорхойлолт,
Бүртгэл:
- Материалыг 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал [email protected] цахим хаягаар хүлээн авна.
- Материалаа PDF хэлбэрт оруулан сканердаж, өөрийн нэрээр гарчиглан илгээнэ.
Шалгаруулалт:
Шалгаруулалтыг тус Ерөнхий консулын газар нь “Ясухара” сантай хамтран явуулах бөгөөд тэтгэлэгт шалгарсан 4 оюутантай тус газраас эргэн холбоо барьж мэдэгдэх болно.
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСЫН ОСАКА ХОТОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР