images

СУДАЛГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

ЕКГ-ын мэдээ

2024-12-10

147

“ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ӨӨРЧЛӨЛТ” СУДАЛГАА Монголчууд хамгийн олноор ажиллаж, амьдардаг Солонгос, Америк, Япон, Казахстан, Чех Улсад оршин сууж буй Монгол иргэд, өрх, гэр бүлийн амьдрал, гэр бүлийн харилцааны нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт үнэлгээ судалгааны институт нь “Хилийн чанад дахь монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” судалгааг зохион байгуулж байна. Судалгааг бөглөхөд 10-15 минут зарцуулах ба таны мэдээллийг Монгол Улсын “Хувийн мэдээлэл хамгаалах тухай”, “Статистикийн тухай” хуулийн дагуу чандлан хадгалж, зөвхөн судалгаа, шинжилгээний зорилгоор ашиглана. https://ee-eu.kobotoolbox.org/x/kmi1FHdh