images

Монгол судлалын холбооны намрын чуулга уулзалт болов

ЕКГ-ын мэдээ

2024-11-19

37

Япон дахь Монгол судлалын холбооны намрын  чуулга уулзалт 11 дүгээр сарын 16-ны өдөр Хирошима хотноо Шүдогийн их сургуульд зохион байгуулагдав. Чуулганыг нээж нийгэмлэгийн тэргүүн, Отани их сургуулийн профессор Такаши Мацукава үг хэлж, ОУМСХ-ны нарийн бичгийн дарга, МУИС-ын проректор, профессор Д.Заяабаатар, Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консулын газрын Консул Ч.Солонго нар мэндчилгээ дэвшүүлэв. 
Энэ удаагийн чуулга уулзалтад МУИС, Шинжлэх ухааны сургууль, Философи, шашин судлалын тэнхимийн профессор С.Янжинсүрэн “Монгол Улсын төрийн тахилгатай уул, овоог тахих ёс”,  Осака их сургуулийн дэд профессор Р.Имаока “Д.Пагмадулам, Э.Чимэдцэрэн нарыг нийгмийн дарамтад оруулсан шалтгаан”, СЭЗИС-ийн Боловсрол судалгаа арга зүйн тэнхимийн эрхлэгч, доктор П.Одсүрэн “Монголын ёс суртахууны үндэс: зохиолч Дармын Батбаярын утга зохиолын туршлага, ур чадварын тойм”, Эхимэ их сургууль, Хууль, утга зохиолын сургуулийн багш Т.Сасада “Хажуу-Булгийн археологийн малтлагын судалгаа, үр дүн (Хэнтий аймаг, Дадал сум)”, Кочи их сургуулийн багш М.Күнио “Кочи Их Сургуулийн мэдээллийн сан, Аоки сан хөмрөг дэх Аоки Томитарогийн Монгол-Японы судалгааны материалууд”, Кобе Гадаад хэлний их сургуулийн багш Т.Такэкоши “Зуун зүйл”-ийн эх сурвалжуудын уламжлал ба өөрчлөлт”, Шёова эмэгтэйчүүдийн их сургуулийн докторант н.Үзэмж “Хятадын хэлний бодлогын хүрээнд Өвөр Монгол дахь Халх аялга 1950 оны хэлний бодлогын жишээгээр”, Осака олон улсын их сургуулийн хүндэт профессор К.Мацута “Казахстаны Тама үндэстэн нь Монголын эзэнт гүрний хилийн харуулын Тама цэргийн үр удам мөн үү” зэрэг сонирхолтой илтгэлүүдээр оролцож, өөрсдийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү чуулга уулзалт нь Монгол судлалын чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн, судлаачдын харилцаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлсэн чухал арга хэмжээ болов.