images

Ерөнхий консул А.Энх-Амгалан “Осака-Кансай ЭКСПО 2025 оролцогч улсуудын дээд хэмжээний уулзалтад оролцов

ЕКГ-ын мэдээ

2024-11-07

64

Юмэшима арал дахь  шинэ үйлдвэр, хот байгуулах хорооны урилгаар Ерөнхий консул А.Энх-Амгалан 11 дүгээр сарын 7-ны өдөр II дахь удаагийн “Осака-Кансай ЭКСПО 2025 оролцогч улсуудын дээд хэмжээний уулзалт”-д “Монгол Улс Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа ба Осака-Кансай ЭКСПО 2025” сэдвээр илтгэл тавив.
 
Уг уулзалтад Япон Улсын Засгийн газрын төлөөлөгч, Кансай бүс дэх Элчин сайд Ц.Химэно, Канад Улсын Засгийн газрын төлөөлөгч, ЭКСПО хариуцсан сайд Л.Питер, Тайланд Улсын Ерөнхий консул Ч.Аккарапон, БНСУ-ын Ерөнхий консул Чин Чан Сү, “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнг зохион байгуулах хорооны төлөөлөгчид оролцов.
Энэ удаагийн “Осака-Кансай ЭКСПО 2025 оролцогч улсуудын дээд хэмжээний уулзалт” нь Киото хотод байрлах дэлхийн соёлын өв Ниши Хонган сүмд болж өнгөрлөө.