images

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.САРАНТУЯА 15 ЖИЛИЙН ДАРАА ЯПОН УЛСАД АЯЛАН ТОГЛОЛТОО ХИЙНЭ

ЕКГ-ын мэдээ

2024-09-17

107

Монгол Улс, Япон Улсын хооронд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулагдсаны 50 жилийн ой, Монгол Улсын түүх, соёл, зан заншлыг баруун Японд өргөн хүрээнд таниулан сурталчилдаг “Намрын баяр Осака 2024” өдөрлөгийг Осака хотын Цуруми дүүргийн “Цуруми Рёкучи” цэцэрлэгт хүрээлэнд 11 дүгээр сарын 2-ны өдөр 10 дахь жилдээ зохион байгуулна. Энэ хүрээнд Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа бидний урилгыг хүлээн авч "Намрын баяр 2024" арга хэмжээнд ая дуугаа өргөн, мөн өдрийн 19 цагт бүрэн хэмжээний тоглолтоо Осака хотын "PLUSWIN HALL"-д толилуулна. Энэхүү тоглолт нь дуучин Б.Сарантуяагийн Япон Улсад ажиллаж амьдарч буй үзэгч, фенүүддээ зориулан 15 жилийн дараа хийж буй тоглолт юм. Та бүхэн хүрэлцэн ирж, мартагдашгүй нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.