images

Анхааруулга 

Сэрэмжлүүлэг

2024-08-09

125

Япон Улсын өмнөд арал Кюшүд 8 дугаар сарын 8-ны өдрийн 16:43 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. Үүнтэй холбогдуулан Японы Цаг уурын газраас ойрын үед томоохон  хэмжээний газар хөдлөлт болох эрдэл нэмэгдэж байгаа талаар анхааруулав. 
Кюшү аралд болсон энэ удаагийн  газар хөдлөлтийн төв цэг Япон улсын Номхон далайн эрэг дагуу үргэлжилдэг
ирмэгт байрладаг  тул мэргэжилтнүүд дээрх анхааруулгыг гаргажээ.  
Энэ бүс нутагт болсон өмнөх газар хөдлөлтүүдийн үеэр олон мянган хүний амь үрэгдсэн юм. Эдгээр газар хөдлөлтүүд нь 90-200 жил тутамд давтагддаг бөгөөд сүүлд 1946 онд болжээ. Иймд мэргэжилтнүүд ойрын 30 жилийн дотор 8-9 магнитудын хүчтэй дараагийн газар хөдлөлт тохиох магадлалтай гэж үзэж байна. Хэрэв уг газар хөдлөлт болсон тохиолдолд газар хөдлөлт болон дагалдан үүсэх цүнамигийн гамшгийн улмаас 200,000 гаруй хүн амь үрэгдэх тооцоо гаргажээ.
Ойрын хоёр долоо хоног орчим хугацаанд дахин хүчтэй газар хөдлөлт энэ бүсэд болох эрсдэлтэйг тул иргэдийг газар хөдлөлтийн үеийн бэлтгэлээ шалгаж, бэлтгэлтэй байхыг сануулж байна. Мөн  “Обон” эхэлж үргэлжилсэн урт амралт болж байгаа тул далайн орчмоор амарч байгаа иргэд анхаарал сэрэмжтэй байж, цүнами болсон тохиолдолд нэн даруй хорогдох байранд очно уу.