images

МОНГОЛЧ ЭРДЭМТЭН ШИМАМУРА ИППЭЙ-Д ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “АЛТАН ГАДАС” ОДОН ГАРДУУЛАВ

ЕКГ-ын мэдээ

2024-06-18

323

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Осакагийн үндэсний угсаатны зүйн музейн профессор, Монголч эрдэмтэн Шимамура Иппэй-г төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнав. Тэрээр Монгол судлалын чиглэлээр олон арван бүтээл туурвин монголын түүх, угсаатны зүй, нийгмийн шинжлэх ухааны хөгжлийг Япон Улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 

Алтан гадас одонг Ерөнхий консул А.Энх-Амгалан 6 дугаар сарын 18-ны өдөр  гардуулж, төрийн дээд шагнал хүртсэнд нь баяр хүргэв. И.Шимамура энэхүү шагнал нь хувь хүнд өгч буй шагнал гэхээсээ илүүтэй олон баялаг түүхтэй Япон-Монгол судлалын үнэ цэнэ, ач холбогдлыг үнэлж буй явдал хэмээн талархал илэрхийллээ.