images

Сэрэмжлүүлэг: Гар, хөл, амны өвчний тохиолдол Осака, Хёого мужуудад огцом нэмэгдэж байна

Сэрэмжлүүлэг

2024-06-07

1056

Гар, хөл, амны  өвчний халдварын тохиолдол Осака, Киото, Хёого мужуудад огцом өсч байна. Энэ өвчин нь бохир ус, хүнс, хөрс, эд зүйлс, гараар дамжин халдварладаг тул ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхэд өвчилдөг. Иймд хүүхдийнхээ гарыг савандаж угаах,  халдвар авсан хүнд хүрэхээс зайлсхийх, ханиаж, найтаахдаа ам, хамраа таглах, бохир гараар нүүрэндээ хүрэхгүй байх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, амин дэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, хүүхдийн тоглоом, угаалтуур, суултуур зэргийг сайтар угаах, халдваргүйжүүлэхийг зөвлөж байна. 
Хэрэв хүүхдийн тань гар, хөл, ам, өгзөг, биеэр өвөрмөц цэврүүт тууралт гарч, бөөлжих, 38 хэмээс дээш халуурч, амьсгал нь олшрон, цустай хөөсөрхөг цэр гарвал эмчид яаралтай хандана уу.