ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ЭНХ-АМГАЛАН КИОТО МУЖИЙН ЗАХИРАГЧ НИШИВАКИ ТАКАТОШИ-ТАЙ УУЛЗАВ
Ерөнхий консул А.Энх-Амгалан Киото мужийн захирагч Т.Нишивакитай 5 дугаар сарын 7-ны өдөр уулзаж, манай улсын эдийн засгийн төлөв байдлын талаар мэдээлэл өгч, Киото мужтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Киото мужийн захирагч Т.Нишиваки стратегийн чухал түнш Монгол Улстай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгийг онцлов. Мөн ирэх онд болох “Осака- Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнд Монгол Улс оролцож буйд талархал илэрхийлж, Кансай бүс нутагт харьяалагддаг муж хотуудын “Кансай павильон”-нд зочлон ирэхийг урив.
Уулзалтаар талууд Монгол Улс, Япон Улстай хэрэгжүүлж буй Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийг эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааг агуулгаар баяжуулж, хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийлж, дэлгэрэнгүй санал солилцов.