КАНСАЙ БҮСЭД СУРАЛЦАЖ БАЙГАА ОЮУТНУУДЫН АНХААРАЛД ТЭТГЭЛГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар нь “Ясухара” сантай хамтран Японы Кансай бүсийн Осака, Киото, Нара, Вакаяама, Мие, Шига, Хёого мужуудын улсын болон хувийн их сургуульд суралцаж буй сурах чин хүсэл эрмэлзэлтэй оюутнуудыг дэмжих зорилгоор 1 жилийн 600,000 (Зургаан зуун мянган) иенийн тэтгэлгийг 2024 оны хичээлийн шинэ жилээс эхлэн жил бүр зарлаж байна.
Тэтгэлгийн нөхцөл:
-
Тэтгэлгийн дүн: Нэг хичээлийн жилд нэг оюутны тэтгэлгийн хэмжээ 600,000 (Зургаан зуун мянган) иен. Тэтгэлгийг 4 хувааж олгоно.
-
Хамрагдах оюутан: 1, 2, 3, 4 дүгээр курсын оюутнууд
-
Хамрагдах оюутны тоо: 3 оюутан
-
Тэтгэлэг олгох хугацаа: 1 жил
Тэтгэлэг горилогчдод тавигдах шаардлага:
-
Японы Кансай бүсийн Осака, Киото, Нара, Вакаяама, Мие, Шига болон Хёого мужуудын хувийн болон улсын их дээд сургуулийн 1, 2, 3, 4 дүгээр курсын оюутан байх,
-
1 дүгээр курсын оюутнуудын хувьд: Ерөнхий боловсролын гэрчилгээний голч дүн 80 хувиас дээш байх,
-
2, 3, 4 дүгээр курсын оюутнуудын хувьд: өмнөх жилүүдийн дүнгийн голч оноо 3.2-оос дээш байх,
Тэтгэлэг горилогчдын бүрдүүлэх материал:
-
Тэтгэлэг хүссэн өргөдөл
-
Тэтгэлэг хүсэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
-
“Монгол-Япон Улсын харилцаанд ирээдүйд оруулах миний хувь нэмэр” сэдвийн дагуу тэтгэлэг горилогчийн бичсэн зохион бичлэг. Зохион бичлэгийг А4-ийн 2 хуудсанд багтаах,
-
1-р курсын оюутан: Элсэн орсон их дээд сургуулийн тодорхойлолт, Монгол Улсын Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар, дүнгийн хуулбар,
-
2, 3, 4-р курсын оюутан: Суралцаж буй их дээд сургуулийн тодорхойлолт, өмнөх жилүүдийн дүнгийн тодорхойлолт,
Бүртгэл:
-
Материалыг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна.
-
Материалаа сканердаж, өөрийн нэр, сургуулиар цахим шуудангаа гарчиглан нэр өгч нэгтгэн PDF хэлбэрт оруулан илгээнэ.
Шалгаруулалт:
Шалгаруулалтыг тус Ерөнхий консулын газар нь “Ясухара” сантай хамтран явуулах бөгөөд тэтгэлэгт шалгарсан 3 оюутантай тус газраас эргэж холбоо барьж, мэдээллийг Ерөнхий консулын газрын цахим хуудсан дээр нээлттэй байршуулах болно.
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСЫН ОСАКА ХОТОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР