images

ХЁОГО МУЖИЙН ТАКАРАЗҮКА ХОТЫН ДАРГА Х.ЯМАЗАКИ-ТАЙ УУЛЗАВ

ЕКГ-ын мэдээ

2024-03-11

1100

Ерөнхий консул А.Энх-Амгалан Хёого мужийн Такаразүка хотын дарга Х.Ямазаки-тай 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр уулзав.
Уулзалтын үеэр Ерөнхий консул А.Энх-Амгалан хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагаа, түүний дотор аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Такаразүка хотын дарга Х.Ямазаки хоёр улсын  аялал жуулчлалын салбар, орон нутгийн хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлж, иргэд хоорондын найрамдал нөхөрлөлийг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Талууд цаашид иргэд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, соёл, боловсрол, аялал жуулчлалын олон арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов.