ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ЭНХ-АМГАЛАН ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧ, КАНСАЙ БҮС ДЭХ ЭЛЧИН САЙД Ц.ХИМЭНО-ТОЙ УУЛЗАВ
Ерөнхий консул А.Энх-Амгалан энэ оны 2 дугаар сарын 1-ний өдөр Япон Улсын Засгийн газрын төлөөлөгч, Кансай бүс дэх Элчин сайд Ц.Химэно-той уулзав.
Уулзалтаар хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, эдийн засгийн агуулгаар өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар санал нэгдэж, аялал жуулчлал, иргэд харилцан зорчих асуудлаар санал солилцов.
Кансай бүс дэх элчин сайд Ц.Химэно ирэх онд Осака хотноо зохион байгуулагдах “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнд Монгол Улс оролцох болсонд талархал илэрхийлж, Монгол Улсыг амжилттай оролцоход бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.