images

ОСАКА МУЖИЙН МАЦҮБАРА ХОТЫН ДАРГА Х.САВАЙ-ТАЙ УУЛЗАВ

ЕКГ-ын мэдээ

2024-01-25

122

Ерөнхий консул А.Энх-Амгалан Осака мужийн Мацүбара хотын дарга Х.Савай-тай  2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр уулзан орон нутгийн болон хот хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтаар хоёр тал аялал жуулчлал, боловсрол, спортын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хувийн хэвшил хоорондын харилцаа холбоог дэмжих, хүүхэд, залуучуудын солилцоог идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв. Мөн Улаанбаатар хотын Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазараас Мацүбара хотын дарга Х.Савай-д хандаж Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Мацүбара хоттой ах дүүгийн харилцаа тогтоохыг хүсч захидал хүргүүлснийг уламжлав.