images

ОСАКА МУЖИЙН КИШИВАДА ХОТЫН ДАРГА К.НАГАНО-ТОЙ УУЛЗАВ

ЕКГ-ын мэдээ

2023-12-28

1152

Ерөнхий консул А.Энх-Амгалан Осака мужийн Кишивада хотын дарга К.Нагано-г 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхий консул А.Энх-Амгалан хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагаа, түүний дотор эдийн засаг, аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх, иргэд хоорондын найрамдал нөхөрлөлийг өргөжүүлэн бэхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Кишивада хотын дарга К.Нагано хоёр улсын орон нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, боломжит бүхий л салбарт хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа мэдэгдэв.
Талууд цаашид иргэд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, соёл, боловсрол, аялал жуулчлалын олон арга хэмжээг хамтран зохион байгуулахаар болж, ирэх онд “Кишивада-Монголын найрамдлын нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулах асуудлаар санал нэгдэж, бэлтгэл ажлыг эхлүүлэхээр тохиролцов.