images

“Tourism EXPO Japan 2023 Osaka Kansai” аялал жуулчлалын үзэсгэлэн болов

ЕКГ-ын мэдээ

2023-11-01

177

“Tourism EXPO Japan 2023 Osaka Kansai” олон улсын үзэсгэлэн “Шинэ ирээдүйн аялал” сэдвийн хүрээнд 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Осака хотноо болж, манай улс “Welcome to Mongolia with JICA” сэдвийн дор амжилттай оролцлоо. Үзэсгэлэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Өмнөговь аймгийн аялал жуулчлалын баг бүрэлдэхүүн, нийт 11 компани болон Монголын Иргэний агаарын тээвэр /МИАТ/, Хүннү Эйр, Цэцэг зочид буудал зэрэг байгууллагууд оролцож уламжлалт аж ахуй болон аялал жуулчлалын талаар сурталчлан танилцуулж, бусад улс орнуудын компани, олон нийтийн байгууллага болон авиа компаниудтай санал солилцож, харилцан туршлага судалж ажиллав.
Үзэсгэлэнгийн үеэр VIVANТ киноны жүжигчид болох Фантастик продакшны жүжигчин СТА Б.Барслхагва, Риакшн продакшны жүжигчин Х.Цасчихэр нар  хүрэлцэн ирж шүтэн бишрэгчидтэйгээ уулзан дурсгалын зураг татуулав. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж Монгол ардын бий биелгээ, морин хуур хөөмийн урлагийг танилцуулав. Нийт 4 өдрийн турш болсон тус үзэсгэлэнг 150,000 гаруй хүн үзэж сонирхов.