Сэрэмжлүүлэг
Япон Улсад “Halloween” -ны өдрийг хөл хөдөлгөөн ихтэй, өргөн хүрээг хамран тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд багны цаана нүүрээ нуусан этгээд метро болон олон хүн цугласан газар гэмт үйлдэл хийж хүний эрүүл мэнд, амь насанд хүрсэн эмгэнэлт явдал удаа дараа гарсан. Иймд иргэд та бүхэн 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд олон хүн цугласан газруудаар явахгүй байх, зайлшгүй явах тохиолдолд сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа сайтар хангахад анхаарна уу.