images

“ЯПОН, МОНГОЛЫН ОЮУТНЫ ФОРУМ” БОЛОВ

ЕКГ-ын мэдээ

2023-10-11

1138

Япон  Улсын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулсан “Япон-Монголын оюутны Форум-2” 2023 оны 10 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Хёого мужийн Тоёока хотноо болж, хаалтын ажиллагаанд Осака хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консул А.Энх-Амгалан оролцож үг хэлэв. 
Энэхүү форум нь хоёр улсын ирээдүй хойч үеийн төлөөлөл болсон оюутан залуучуудын найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой юм. Энэ удаагийн форум нь “Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын дэргэд Япон-Монголын залууст зориулсан хот байгуулах нь”, “Осака-Кансай ЭКСПО 2025 дэлхийн үзэсгэлэнд оролцох Монгол Улсын павильоны загвар” сэдвийн дор болж,  40 гаруй оюутан оролцож, сонирхолтой илтгэл болон хэлэлцүүлгийг өрнүүлэв.