images

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ЭНХ-АМГАЛАН ХЁОГО МУЖИЙН ТОЁОКА ХОТЫН ДАРГА К.КАННҮКИТЭЙ УУЛЗАВ

ЕКГ-ын мэдээ

2023-10-10

1280

Ерөнхий консул А.Энх-Амгалан Хёого мужийн Тоёока хотын дарга К.Каннүкитэй  2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр уулзав.
Уулзалтын үеэр Ерөнхий консул А.Энх-Амгалан хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарыг түлхүү хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Тоёока хотын дарга К.Каннүки хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарыг гүнзгийрүүлэх, түүний дотор тус хот нь арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ Япон Улсад дээгүүрт ордог тул нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Тоёока хотод Япон-Монголын музей 1996 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид Ерөнхий консулын газар, Тоёока хот болон Япон-Монголын  музейтэй хамтран иргэд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, соёл, боловсрол, аялал жуулчлалын олон арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов.