ОСАКА МУЖИЙН ХАБИКИНО ХОТЫН ДАРГА Х.ЯМАНОХА-ТАЙ УУЛЗАВ
Ерөнхий консул А.Энх-Амгалан Осака мужийн Хабикино хотын дарга Х.Яманохо-г 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Ерөнхий консул А.Энх-Амгалан хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагаа, түүний дотор хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Хабикино хотын дарга Х.Яманоха хоёр улсын хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар, орон нутгийн хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлж, иргэд хоорондын найрамдал нөхөрлөлийг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Талууд цаашид иргэд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, соёл, боловсрол, аялал жуулчлалын олон арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов.