images

Шига мужид “Монголын өдөрлөг”-ийг зохион байгуулав

ЕКГ-ын мэдээ

2023-07-21

1302

Осака дахь ЕКГ-ын ивээл дор Шига мужийн Анагаах ухааны их сургууль суралцдаг монгол оюутнууд үндэсний түүх, ёс заншил, өв уламжлалыг сурталчлах зорилгоор “Монголын өдөрлөг”-ийг энэ оны 7 дугаар сарын 15-ны өдөр Шига мужид зохион байгуулав. Өдөрлөгийг нээж Монгол Улсаас Осака хотод  суугаа ЕКГ-ын төлөөлөл, Шига мужийн Ангаах ухааны их сургуулийн захирал Ш.Үэмото нар нээж үг хэлэв. Мөн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Н.Хүрэлбаатар, тус сургуулийн Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Дамдиндорж  нар цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.
 
Өдөрлөгийн үеэр Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт газруудаас сэдэвлэсэн гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргаж, хүрэлцэн ирсэн зочдыг үндэсний хоол бууз, хуушуур, сүүтэй цайгаар дайлж,  уртын дуу, хөөмий, монгол бүжиг зэрэг соёл урлагийн тоглолт сонирхуулав.  
 
Өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажилласан үндэсний үйлдвэрлэгч Увс хүнс ХК,  Осака хотод үйл ажиллагаа явуулдаг Cafe Mongolia, Хёого мужийн Тоёоака хотын захиргааны Хөдөө аж ахуйн хэлтсийн ажилтан, монгол судлаач эрдэмтэн Т.Мизүтани нарт  гүн талархал илэрхийлье.