images

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ЭНХ-АМГАЛАН ОСАКА МУЖИЙН ЗАХИРАГЧ Х.ЁШИМУРА-ТАЙ УУЛЗАВ

ЕКГ-ын мэдээ

2023-06-22

1317

     Ерөнхий консул А.Энх-Амгалан энэ оны 6 дугаар сарын 22-ны өдөр Осака мужийн захирагч Х.Ёшимура-тай уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий консул А.Энх-Амгалан Х.Ёшимура-д Осака мужийн захирагчаар дахин сонгогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв.
 
     Уулзалтаар Монгол, Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, тус консулын тойрогт багтдаг муж, хотуудтай хоёр талын худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, гадаад худалдааг тэнцвэржүүлэх, аялал жуулчлал, иргэд харилцан зорчих зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Мөн Осака мужаас өндөр түвшний төлөөлөгчид Монгол Улсад айлчлуулах чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлэв.
 
     Осака хотноо 2025 онд зохион байгуулагдах “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд амжилт хүсэж, Монгол Улсын Засгийн газар энэхүү үзэсгэлэнд оролцох шийдвэр гарган бэлтгэл ажлыг эхлүүлсэн тухай мэдэгдэв.
 
     Осака мужийн захирагч Х.Ёшимура хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахад бэлэн буйгаа илэрхийлж, ЕКГ-ыг дэмжиж ажиллахаа нотлов.