images

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ЭНХ-АМГАЛАН ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧ, КАНСАЙ БҮС ДЭХ ЭЛЧИН САЙД Ц.ХИМЭНО-ТОЙ УУЛЗАВ

ЕКГ-ын мэдээ

2023-04-17

1149

Ерөнхий консул А.Энх-Амгалан энэ оны 3 дугаар сарын 24-ний өдөр үүрэгт ажилдаа орж, 3 дугаар сарын 30-ны өдөр Япон Улсын Засгийн газрын төлөөлөгч, Кансай бүс дэх Элчин сайд Ц.Химэно-той уулзав.
Уулзалтын үеэр өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалыг амжилттай хэрэгжүүлсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн болно.
Монгол, Япон хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, иргэд харилцан зорчих асуудал, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, гадаад худалдааг тэнцвэржүүлэх тухай санал солилцов.
Ц.Химэно хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахад бэлэн буйгаа илэрхийлж, ЕКГ-ыг дэмжиж ажиллахаа  нотлов.