“НАНКАЙ ТРАП БУЮУ ӨМНӨД ТЭНГИСИЙН ХАВТАН”-ГИЙН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД БЭЛЭН БАЙХ ЗААВАР

2025-06-25


“Нанкай Трап буюу Өмнөд тэнгисийн хавтан”-гийн хүчтэй газар хөдлөлтийн үеэр цахилгаан, усан хангамж, харилцаа тасрах магадлалтай тул өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ 3-7 хоногийн хугацаатай хорогдох байранд байрлах бэлтгэлийг базаах шаардлагатай. Үүнд:
Заавал бэлэн байлгах зүйлс
Төрөл
Бэлдэх зүйлс
Бичиг баримт
Паспорт, оршин суух үнэмлэх, эрүүл мэндийн даатгал
Эм
Тогтмол уудаг эм, анхан шатны тусламжийн хэрэгсэл
Цахилгаан
Гар чийдэн, цэнэглэгч, нөөц батарей
Ариун цэвэр
Маск, нойтон салфетка, ариутгагч
Хувцас
Дулаан цамц, борооны хувцас, нэмэлт оймс, гутал
Хүнс
3 хоногийн хуурай хүнс, ус (өдөрт 3 л)
 
Газар хөдлөх үед:
  • Тайван бай. Сандарч гүйхгүй байх,
  • Толгойгоо хамгаалах (Дэр, цүнх, гар доор байгаа зүйлээр)
  • Хагарч гэмтэх аюултай тул цонхноос холдох,
  • Хүнд тавилга, өлгүүрийн доороос холдох,
  • Гал тогооны өрөөнөөс холдох,
  • Газар хөдлөлт зогссон хойно хаалга нээж гарах гарцыг шалгах,
  • Ширээ доогуур орж өөрийгөө хамгаалах,
  • Гадагшаа гарах гэж яарахгүй байх, 
Газар хөдлөлт намдмагц:
  • Цүнамигийн анхааруулга сонсох,
  • Цүнамигийн аюултай бүсээс яаралтай холдох,
  • Хоргодох байранд очихдоо алхаж явах (авто зам ачаалал ихэсдэг)
Цүнами тохиолдох үед амиа хамгаалах гол арга нь өндөр газар руу зугтах явдал байдаг тул өөрийн оршин суудаг, байнга очдог газрынхаа далайн төвшнөөс хэдэн метрт байдгийг, илүү өндөр цэгт хүрэх хамгийн дөт замыг мэдэж байх хэрэгтэй.
Иргэд сэрэмжлүүлэг, анхааруулгын мэдээллийг олон нийтийн телевиз болон бусад хэрэгслээр шуурхай авч, холбогдох зааврыг дагаж мөрдөх нь чухал. Цунамигаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байхын тулд орон нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд үндэслэн зохих арга хэмжээг авахад анхаарах нь зүйтэй.
Цунамигийн сэрэмжлүүлэг, Цунамигийн анхааруулга:
Газар хөдлөлтийн жагсаалт:
 
Мөн гэр бүлээ нүүлгэн шилжүүлэлт хийлгэх замыг урьдчилан тогтоож, дотор нь наад захын хэрэгцээт зүйлсийг хийсэн гамшгийн үед авч явах цүнх, өдөр тутмын хэрэгцээт зүйлсийн нөөцөө нэмэгдүүлэх нь гамшгийн эсрэг гол бэлтгэл юм.
 
Хорогдох байр:
Кинки бүс болон ойролцоох мужуудын хоргодох байрны нэгдсэн хүснэгт
 
Хот / Муж / Дүүрэг
Түр хоргодох байр (цунами, газар хөдлөлтөд)
Урт хугацааны хоргодох байр
Осака хот
OAP цамхаг, Грандфронт Осака
Хотын сургууль, спорт заал
Киото хот
Сургууль, цэцэрлэг, олон нийтийн байрууд
Нэгдүгээр болон хоёрдугаар зэрэглэлийн хорогдох байх  (сургууль, танхим)
Нара хот
Нарагийн цэцэрлэгт хүрээлэн гэх мэт,  бага сургууль, талбай
Нэгдүгээр болон хоёрдугаар зэрэглэлийн хорогдох байх  (сургууль, танхим)
Вакаяама хот
RC/SRC барилга, спорт заал, задгай талбай
Вакаяама хотын дүүргүүдэд спорт заал, танхим
Мие муж
Цунамигаас урьдчилан сэргийлэх байр, спорт талбай, сургууль, олон нийтийн төв
Мацүсака, Исе, Шима зэрэг хотуудын сургуулиуд, иргэдийн танхим
Хёого муж
RC/SRC барилга, сургууль, хотын төвийн хорогдох байрууд
Сургууль, спорт заал, олон нийтийн танхим
 
Сэтгэл зүйн хувьд анхаарах зүйлс:
  • Гамшгийн үед хүүхдүүд айж, сандарч болзошгүй тул тайвшруулах үг хэлэх, хамт байх,
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг анхаарч, тэднийг урьдчилан нүүлгэн шилжих төлөвлөгөө боловсруулах,
  • Гамшгийн дараа мэдээ, зураг хэт их үзэхээс сэргийлж, сэтгэл зүйгээ хамгаалах,
Гамшгийн үед мэдээлэл авах аппликэйшн болон суваг
 
Аппликэйшний  нэр
онцлог
nhk news・防災 アプリ
гамшгийн үед nhk-аас бодит цагийн мэдээ, анхааруулга, газар хөдлөлт/цунамигийн мэдээлэл өгдөг
yahoo! 防災速報
байршлаас хамаарч газар хөдлөлт, цунамид өртөх магадлалын талаар push мэдэгдэл ирдэг
safety tips (япон засгийн газрын аппликэйшн)
гадаад иргэдэд зориулсан, олон хэлтэй сэрэмжлүүлгийн апп (монгол, англи, хятад, солонгос гэх мэт)
 
 Цахим хуудас
 
Сувгийн нэр
Тайлбар
nhk news web
https://www3.nhk.or.jp/news/
Японы үндэсний телевизийн албан ёсны мэдээний сайт
yahoo! 天気・災害
https://typhoon.yahoo.co.jp/weather/jp/earthquake/
Газар хөдлөлтийн сүүлийн үеийн мэдээлэл, сэрэмжлүүлэг
twitter/x
@nhk_news, @yahoo_weather
Шуурхай сэрэмжлүүлэг, анхааруулга цацагддаг сувгууд
орон нутгийн захиргаа (市役所/県庁) вебсайт
Хоргодох байр, нүүлгэн шилжүүлэлтийн мэдээлэл нийтлэгддэг
 
Холбоо барих
Байгууллагын нэр
Холбоо барих дугаар
Токио дахь Элчин сайдын яам
03-3469-2089
Осака дахь Ерөнхий консулын газар
06-4963-2572