“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан Кансай бүс нутагт оршин суугаа эхчүүд дараах баримт бичгийг бүрдүүлэн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус ЕКГ-т ирүүлнэ үү
2025-01-14
“Алдарт эх”-ийн I, II дугаар зэргийн одон авах болзол хангасан Кансай бүс нутагт оршин суугаа эхчүүд дараах баримт бичгийг бүрдүүлэн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус ЕКГ-т ирүүлнэ үү.
Үүнд:
1. Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
2. Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
5. Анкет зэрэг болно.
дээр дурдсан хугацаанд ирүүлээгүй, бүрдүүлэлт дутуу материалыг ЕТГ-т уламжлах боломжгүйг анхаарна уу.