Хөгжмийн нэрт зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын уралдаан зохион байгуулагдана

2023-06-29


Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын уралдаан 2023 оны 11 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг “Б.Шарав сан“-ийн https://sharav.org/ албан ёсны цахим хаягаас авна уу.
Уралдааны удирдамжийг хавсаргав.