Гэрлэлт бүртгэл
2023-04-14
Монгол Улсын иргэн гэрлэлтээ ЕКГ-т батлуулахад доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэхний хуулбар /хугацаа дуусаагүй байх/
2. Гэрлээгүй, өмнөх гэрлэлтээ цуцлуулсан талаар УБЕГ-ын лавлагаа. ТҮЦ машин болон Е-mongolia гийн лавлагаа байж болно.
3. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл /эхнэр, нөхөр болох иргэн тус тусдаа бичиж огноо, гарын үсэг зурсан байх/
4. Эхнэрийн талын гэрч болон нөхрийн талын гэрчийн тус тусын өргөдөл /овог нэр бүтэн бичих, регистрийн дугаар тусгасан байх/
5. Гэрлэснийг бүртгэх анкет, гарын үсэг зурсан байх
6. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээ/ эхнэр, нөхөр дундаа нэг маягт бөглүүлэх, эмнэлгийн бичгийн маягт болон, орчуулгын маягт
7. Гэрлэлтийн гэрчилгээний хураамж
Япон Улсын иргэнтэй гэрлэх тохиолдолд
Япон талдаа эхэлж бүртгүүлэх бөгөөд үүний тулд Монгол Улсын иргэн нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлээгүй ганц бие болох тухай лавлагааг /хүчинтэй хугацаа 45 хоног/ ЭСЯ-нд авч ирэн зөвшөөрлийн хуудас буюу /婚姻具備証明書/-ийг япон хэлдээр гаргуулан авч Япон дахь харьяа дүүрэгт гэрлэлтээ бүртгүүлнэ. Үүний дараа дүүргээс өгөх гэр бүл болсон тухай өрхийн бүртгэлийн бичиг /戸籍謄本/-ыг бусад дээр дурдсан бүрдүүлэх материалын хамт ЕКГ-т авч ирснээр Монгол талд гэрлэлтээ бүртгүүлнэ.
Япон болон бусад гадаадын иргэний бүрдүүлэх материал:
1. Гадаад паспортын хуулбар эсвэл жолооны үнэмлэхний хуулбар /төрсөн огноо бичигдсэн байх/
2. Тухайн улсын холбогдох байгууллагаас өгсөн гэр бүл болсныг нотлох бичиг /эх хувь/ /Тухайн улсын хэлнээс Монгол хэлрүү орчуулсан байх/
эсвэл тухайн иргэн өөрийн улсдаа гэрлээгүй, ганц бие болохыг нотлох бичиг /эх хувь/ /Тухайн улсын хэлнээс Монгол хэлрүү орчуулсан байх/
3. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн өөрийн эх хэл дээрээ бичсэн өргөдөл /Монгол хэл дээрх албан бус орчуулгын хамт, орчуулгын маягт хавсаргав/
4. Гэрлэлтийн гэрчийн өргөдөл, гэрч гадаадын иргэн бол эх хэл дээрх өргөдөл, монгол хэл дээрх албан бус орчуулга /төрсөн огноо тусгасан байх/
5. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээ/ эхнэр, нөхөр дундаа 1 маягт бөглүүлэх.
Гэрлэлтээ бүртгүүлэхэд гэрлэх хос өөрийн биеэр ЕКГ-т ирж бүртгүүлнэ. Гэрлэлтийн гэрч нь 18 нас хүрсэн байх.
Жич: Гэрлэлтийг Монгол Улсад бүртгүүлэх тохиолдолд Харьяа дүүргийн бүртгэлийн хэлтэст хандана.