Төрсний бүртгэл

2023-04-14


Хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор  Осака дахь ЕКГ эсвэл Токио дахь ЭСЯ-нд эцэг эхийн аль нэг нь өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Бүрдүүлэх материал: 
1. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа (出生証明書-шюссэй шёомейшё) эх хувь, эсвэл тамга дарж баталгаажуулсан хуулбар
2. Эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
3. Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар, хугацаа дуусаагүй байх (эцэг эхийн аль нэг нь гадаадын иргэн бол жолооны үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар)
4. Төрснийг бүртгэх анкет 
5. Хүүхдээ бүртгүүлэх эцэг эхийн өргөдөл (эцэг эхийн аль нэг нь гадаадын иргэн бол Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг эх харилцан тохиролцож өөрийн эх хэл дээр тус тусдаа гаргасан өргөдөл, монгол хэл дээрх орчуулгын хамт)
5. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн нэрээр бүртгүүлэх бол эцэг тогтоолт хийлгэх тухай эцэг, эхийн өргөдөл  
6. Гэрчилгээний төлбөр 
 
Хүүхдээ төрснөөс хойш 30 хоногийн дотор хүндэтгэх тодорхой шалтгаангүйгээр бүртгүүлээгүй тохиолдолд нэмэлтээр УБЕГ-ын Бүртгэлийн хэлтсээс Монгол Улсад давхардуулан бүртгэл хийлгээгүй тухай өргөдөл бичиж, лавлагаа авсан байх. 
Эцэг эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харъяалалгүй иргэний дундаас төрсөн хүүхдийг мөн 30 хоногийн дотор бүртгүүлэх, 30 хоног хэтэрсэн тохиолдолд дараах заалтыг үндэслэнэ. 
“Харьяатын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “МУ-ын харьяат иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” тул УБЕГ-ын даргын 2013 оны 527 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.9-д заасны дагуу дээрх төрлийн бүртгэлийг хөтлөхдөө эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл, тухайн хүүхэд өөр улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон баримт бичгийг үндэслэн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэж, МУ-ын регистрийн дугаар олгохыг анхаарна уу. 
 
Холбогдох хуулийн заалт: