Газар хөдлөлт өөрийгөө гэрчлэх бичиг баримттай байх вэ

Өөрийгөө гэрчлэх бичиг баримтыг биедээ авч явах

Хувь хүний карт. 

Гамшигт байнга бэлэн байж, өөрийгөө гэрчлэх бичиг баримтыг  үргэлж биедээ авч явах хэрэгтэй. Гэрчлэх бичигт баримтад овог нэр, хүйс, төрсөн огноо, цусны бүлэг, гэрийн хаяг, гэрийн утасны дугаар, гар утасны дугаар, иргэний харъяалал, даатгалын баримтын дугаараа бичвэл зүгээр. 


Онцгой байдлын үед тусламж авахдаа цагдаа болон түргэн тусламжийн газар руу утасдана.

119(Гал команд, түргэн тусламж), 110(Цагдаа) руу утасдахад гал команд болон цагдаагийн машин хаана очих хэрэгтэйг асууна.
Тайван, тод дуугаар алгуурхан яриарай.
Япон хэлээр тайлбарлаж чадахгүй тохиолдолд японоор ярьдаг танил эсвэл ойр байгаа хүнээс гуйх хэрэгтэй.
Цагдаа, гал командынханд гэрийн ойролцоох содон газрыг зөөж өгвөл илүү хурдан ирнэ. 
119 руу дуудлага өгөхөд дараах дарааллаар мэдээлэл дамжуулна.

  1. Гал түймэр эсвэл түргэн тусламжийн аль болох.

(Гал түймэр бол “Кажи дэс", түргэн тусламж бол “Кюүкюү дэс" гэж хэлнэ үү.)

  1. Байршил нь хаана болох
  2. Өөрийнхөө нэр

110 дугаарт дуудлага өгөхдөө дараах байдлаар мэдээлэл өгнө.

  1. Юу болсон болох (Зам тээврийн осол, гэмт хэрэг г.м)
  2. Байршил нь хаана болох (Осол, гэмт хэрэг болсон газар болон хаяг)
  3. Өөрийнхөө нэр

Гэмтэж бэртсэн хүн байвал цагдаад өгсөн энэ дуудлагаар түргэн тусламж дуудаж өгдөг.
Онцгой байдлын үед авч явах зүйлсийн жагсаалт
Байгалийн гамшиг онцгой байдлын үед хоргодох байр луу явахад нэн тэргүүнд биедээ авч явах, наад захын зайлшгүй хэрэгцээний бага зэрэг зүйлсийг урьдчилан бэлтгэн “Онцгой үед авч гарах цүнх"-д хийн шууд авч гарахад хялбар газар тавина.

Үнэт, чухал зүйл
Кредит, дебит карт
Бэлэн мөнгө, бутархай мөнгө
Жолооны үнэмлэхний хуулбар
Эрүүл мэндийн даатгалын хуулбар
Хоол хүнс
Хатааж лаазалсан жижиг талх
Лаазалсан хүнс
Хүнсний нэмэлт энергийн бүтээгдэхүүн
Хуурай хүнс
Цэвэр ус
Нэг удаагийн хоолны хэрэглэл
Лааз онгойлогч
Радио
Жижиг оврын радио
Илүү зай

Гэрэл
Гар чийдэн
Илүү зай
Эм
Хурууны лент
Ил шархны тос
Боолт бинт
Ариутгагч
Бусад ахуйн хэрэгцээний зүйлс
Дотуур хувцас
Ажлын бээлий
Алчуур
Салфетка
Борооны хувцас, шүхэр
Шүдэнз, зажигалка
Гялгар уут

*Пасспорт, гадаад оршин суугчийн үнэмлэхээ үргэлж ойр байлгаж хоргодох байр руу явахдаа биедээ авч явах хэрэгтэй.
Хүүхдийн памперс болон бусад ариун цэврийн хэрэглэлийг хэрэгцээнээсээ хамааран бэлтгэнэ. 


Онцгой байдлын сургуулилт

9 дүгээр сарын 1-ний өдөр Гамшгаас хамгаалах өдөр бөгөөд 8 дугаар сарын 30 – 9 дүгээр сарын 5-ны өдрүүд нь Гамшгаас хамгаалах долоон хоног юм.
Бүс нутгийн гамшгаас хамгаалах сургалт, сургуулилалтад идэвхтэй оролцон, гамшгаас хамгаалах үйлдлийг өөртөө дадал болгоорой.