Газар хөдлөлтийн үед баримтлах зааварчлага

Газар хөдлөлт

Япон Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог.  Япон Улс далайгаар хүрээлэгдсэн учир газар хөдлөлтийн улмаас цунами үүсэх магадлал өндөртэй. Иймээс Японы төр, засгийн байгууллагаас боловсруулан гаргасан гамшгаас хамгаалах заавар чиглэлийг мөрдөж, сандарч тэвдэлгүй зааврын дагуу үйл хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Газар хөдлөлтийн хүч хэмжээний тухай

Япончууд газар хөдлөлтийн хүчийг "Шиндо" буюу чичиргээний хэмжээ” гэсэн өөрийн онцлогтой хэмжүүрээр хэмждэг. Шиндо* нь газар хөдлөлтийн хүчийг илэрхийлдэг хэмжигдэхүүн ба 10 зэрэглэлтэйбайдаг.
Олон улсад хэрэглэгдэж буй Рихтерийн магнитудын балл, чичиргээний шаталбар нь тусдаа хэмжигдэхүүн ба рихтерийн шаталбар нь газар хөдлөлт түүний эх үүсвэрийн энергийн хэмжигдэхүүн бол чичиргээний хэмжээ нь тухайн бүс нутгийн хөрс дээр хэдий хэмжээнд мэдрэгдэхийг илэрхийлдэг.

Шиндогийн
хэмжээ

Хөдлөлтийн байдал

Шиндогийн
хүч

Чичрэх байдал

0

Хүнд мэдрэгдэхгүй .

5-

Олон хүмүүс биеэ хамгаалах үйлдэл хийж эхэлнэ. Гэрийн тавилга байрнаасаа хөдлөх нь бий.

1

Дотор байгаа хүмүүсийн зарим нэг нь багахан чичиргээ мэдэрнэ.

5+

Алхахад гуйвах зэрэг хэвийн үйлдэл хийхэд бэрхшээлтэй. Шүүгээ тавилга унах нь бий.

2

Унтаж байгаа зарим нэг хүн сэрнэ. Чийдэнгийн бүрхүүл зэрэг дээрээс унжуулсан зүйл бага зэрэг савлана.

6-

Босож зогсоход төвөгтэй болно. Бэхлээгүй хүнд тавилга хөдөлж, унана.

3

Дотор байгаа хүмүүсийн ихэнх нь чичиргээ мэдэрнэ. Шүүгээндэх аяга, сав суулга харшилдан дугарах нь бий.

6+

Мөлхөхөөс өөрөөр хөдөлж чадахгүй. Барилга байшингийн ханын тоосго, цонх хагарч унана.

4

Унтаж байгаа хүмүүсийн дийлэнх нь сэрнэ. Чийдэн савлаж, сав суулга тачигнан дуугарна.

7

Өөрийн санаснаар хөдөлж чадахгүй. Ихэнх барилга байшингийн ханын тоосго, цонх хагарч унана.

Гол хүчтэй газар хөдлөлт (Гол чичиргээ)-ний дараа газар  хөдлөлтийн тавцан хэвийн байрандаа буцаж орохын тулд дараалсан чичиргээнүүд явагддаг ба үүнийг “Ёшин" буюу дайвар чичиргээ гэж нэрлэдэг.

Газар хөдөлсөн үед хэрхэх вэ?

Газар хөдлөх үеийн орчин нөхцөл

Яаж биеэ хамгаалах вэ?

Байшин дотор

  1. Чичрэхэд ширээн доогуур орох зэргээр юун түрүүнд өөрийн биеэ хамгаална.
  2. Чичрэлт намжмагц хийн плитка зэрэг гал гаргах зүйлсийг маш түргэн салгана.
  3. Хаалга цонхоо нээж гарах гарцаа бэлтгэнэ.
  4. Гадагш гарахдаа дээрээс ойчсон болон унаж хэмхэрсэн зүйлсээс болгоомжлон, сандарч тэвдэлгүй хөдлөнө.
  5. Хоргодох байр луу явган очно.
  6. Ойр орчмын хүмүүстэй хамтран хийж чадах зүйл (Анхны түргэн тусламж үзүүлэх)-ээ хийх, радио зэрэг мэдээллийн хэрэгсэл ашиглан аль болох хамгийн шинэ албан ёсны мэдээлэл олож авна.

Лифт дотор

  1. Бүх давхрын товчийг дарж үзнэ.
  2. Зогссон давхарт бууж болох эсэхийг туршиж үзнэ.

(Автомат зогсоолтын төхөөрөмж бий бол хамгийн ойр давхарт зогсохоор программчилсан байдаг.)
   3.  Цахилгаан тасарч хаалга нээгдэхгүй бол “Онцгой байдлын       үеийн холбоо барих товч"-ийг үргэлжлүүлэн дарж, холбоо ирэхийг хүлээнэ.

Гадна байсан тохиолдолд

  1. Сурталчилгааны самбар гэх мэт дээрээс ойчих зүйлс, тоосгон хашаа зэрэг нурах магадлалтай зүйлсээс болгоомжилно.
  2. Дээр доор, баруун зүүн талаа сайтар нягтлан, ойрын хамгийн аюулгүй гэж дүгнэж болох газар биеэ хамгаална.

Жолоо барьж байх

  1. Жолооны хүрдээ сайтар чанга атгаж хурдаа хасч зогсооно.
  2. Түргэн тусламж, гал командын машин нэвтэрч болохуйц хэмжээнд замын голыг чөлөөлнө.
  3. Түлхүүрээ зоолттойгоор нь хаалгаа түгжилгүй орхиж, явганаар хоргодох газар руу явна.

Галт тэрэг болон бусад тээврийн хэрэгслээр зорчиж байх

  1. Бариулаас хоёр гараараа сайтар барина.
  2. Галт тэрэг зам дээр зогссон ч онцгой үеийн хаалгыг дур мэдэн онгойлгох, цонхоор үсрэн гарч болохгүй.
  3. Жолооч болон үйлчилгээний ажилтны зааврыг дагана.

Газар хөдлөлтийн дараах үүсч болох гамшгийг анхаарч аюулгүй байдлаа хангах

Газар хөдлөлтийн дараа олон төрлийн гамшиг үүсч болох ба үүний нэг нь гал түймэр юм.
Гал түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд аль болох түргэн галын аюултай зүйлсийг унтраах, салгах нь чухал байдаг.
Хүчтэй хөдлөлт, чичиргээ намжсаны дараа залгаатай байгаа хийн плитка, халаагуурын галыг унтраан, газын амыг бүрэн хаана.
Цахилгаан хэрэгслийн залгуурыг салган хоргодох байр руу явахдаа цахилгаан хамгаалагчийн дэргэдэх гол унтраалгыг дарж гэрийн бүх цахилгааныг зогсооно.
Гал гарсан тохиолдолд ойр тойрны хөршдөө мэдэгдэн, хамтран гал унтраах анхан шатны арга хэмжээ авах хэрэгтэй.
Мөн газар хөдлөлтийн дараа цунами үүсэх тохиолдол байдаг.
Цунами нь радио, телевизийн мэдээнээс өмнө үүсэх нь олонтаа тул чичиргээ мэдрэгдсэн бол шууд далайн эргээс холдож яаралтай өндөрлөг газар болон аюулгүй газарт очих хэрэгтэй.
Түүнчлэн цунами нь олон түрэлттэй тул  дуусч өнгөрлөө гэж санаа амралгүй сэрэмжлүүлэг, анхааруулгыг цуцлах хүртэл далайн эрэг орчимд ойртож болохгүй.