ЕРӨНХИЙ КОНСУЛЫН МЭНДЧИЛГЭЭ


Та, Манай цахим хуудсанд тавтай зочилно уу.

Миний бие Монгол Улсаас Япон улсын Осака хотод суух Ерөнхий консулаар томилогдож, 10 дугаар сарын 16-ны өдрөөс үүрэгт ажилдаа орлоо.

Тус Ерөнхий Консулын газар нь 2012 онд байгуулагдсан бөгөөд манай тойрогт Япон улсын Осака, Киото, Нара, Вакаяма, Шига, Миэ, Кагава, Токушима, Кочи, Эхимэ, Хёого, Тоттори, Шиманэ, Окаяма, Хирошима, Ямагүчи муж хамрагдаж байна.

Ерөнхий консулын газар нь тус тойргийн бүс нутагт сурч, ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дэмжин туслах, консулын үйлчилгээ, нотариат, итгэмжлэл, иргэний бүртгэл, орчуулга, батламж зэрэг төрийн үйлчилгээг үзүүлж, мөн манай оронд зочлох, хамтын ажиллагаа хөгжүүлэх Япон Улсын болон гадаадын иргэдэд холбогдох консулын үйлчилгээг үзүүлж, мэдээллээр ханган найрсаг харилцааг бий болгохын зэрэгцээ хоёр орны орон нутгийн түвшний шууд харилцаанд “гүүр” болон ажиллаж байна. Иргэдийнхээ идэвх санаачилга, тэдний үүсгэн байгуулсан олон нийтийн соёл урлаг, боловсрол болон бизнесийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллах болно.

Манай цахим хуудсанд зочилсноор Та, Монгол Улсын гадаад харилцаа, иргэний асуудлаар хууль тогтоомж, дүрэм журам тэдгээртэй холбоотой мэдээлэл авах, холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийн санд “линк”-ээр дамжин нэвтрэх боломжтой.

Хүндэтгэсэн,
Ерөнхий консул Лхагваа ЭЛДЭВ-ОЧИР