ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ

Монгол Улсын иргэн гэрлэлтээ батлуулахдаа доорх материалыг бүрдүүлнэ.

Гэрлэлтийг аль улсын иргэнтэй бүртгүүлэхээс хамааран бүрдүүлэх материал ялгаатай. 

Япон Улсын иргэнтэй гэрлэх тохиолдолд

Эхлээд Япон талдаа бүртгүүлэх бөгөөд үүний тулд Монгол Улсын төрсний гэрчилгээ, гэрлэлтийн лавлагаа, хорооны тодорхойлолт /тодорхойлолтуудын хүчинтэй хугацаа 45 хоног байна/-ыг ЭСЯ-нд авч ирэн зөвшөөрлийн хуудас буюу 婚姻具備証明書-ийгяпон хэлдээр гаргуулан авч Япон дахь харъяа дүүрэгт бүртгүүлнэ.

Харъяа дүүрэгтээ бүртгүүлсний дараа дүүргээс өгөх ургийн бичиг буюу 戸籍謄本-ыг КГ авч ирснээр Монгол талд бүртгүүлнэ.

Гэрлэлтийг ЭСЯ-нд бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

- Монгол Улсын иргэний бүрдүүлэх материал: 
1. Гадаад паспортын хуулбар
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Төрсний гэрчилгээний хуулбар
4. Гэрлэж байсан эсэх талаарх УБЕГ-ын тодорхойлолт
5. МУ-д байнга оршин суудаг хаягийн тодорхойлолт
6. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл /эхнэр, нөхөр болох иргэн тус тусдаа гараар бичиж он сар өдөр, гарын үсгээ зурсан байх/
7. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичиг/ /Эрүүл мэндийн тодорхойлолт - татаж авах /, 健康診断(婚姻届用- татаж авах /
8. Консулын үйлчилгээний хураамж /КГ-ын дансанд шилжүүлж баримтыг авч ирнэ/
9. Гэрлэснийг бүртгэх анкет / татаж авах /
10. Гэрчтэй ирэх тохиолдолд гэрчийн иргэний үнэмлэхний хуулбар, гараар бичсэн өргөдөл 

- Япон Улсын иргэний бүрдүүлэх материал: 
1. Ургийн бичиг /эх хувь/  /Монгол хэл дээрх орчуулгын хамт/
2. Гадаад паспортын хуулбар /Гадаад паспорт байхгүй тохиолдолд жолооны үнэмлэхний хуулбар/ 
3. Оршин суугаа хаягийн тодорхойлолт /Монгол хэл дээрх орчуулгын хамт/
4. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичиг/ /Монгол хэл дээрх орчуулгын хамт/
5. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл  /Монгол хэл дээрх орчуулгын хамт/

Гэрлэлтээ бүртгүүлэхээр КГ хандахдаа дээрх материалыг бүрэн бүрдүүлж, гэрлэх хос хоёул өөрийн биеэр ЭСЯ-нд хүрэлцэн ирж гэрлэлтээ бүртгүүлнэ. Гэрлэлтийн гэрчилгээг КГ-аас олгоно.

Жич: Гэрлэлтийг Монгол Улсад бүртгүүлэх тохиолдолд Улаанбаатар дахь УБЕГ-т бүртгэлийг хийнэ.